АН-ын тамга хүчинтэй, хүчингүй тухай хоёр талын мэдэгдлийг нэгэн сонинд зэрэгцүүлэн тавьжээ

Ардчилсан нам дотоод тэмцлээсээ болж сүүлийн хоёр УИХын болон орон нутгийн сонгуулиудад ялагдаад буй. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялагдсаны хариуцлагыг хүлээж С.Эрдэнэ дарга нь  дэд дарга Ц.Туваандаа тамгаа шилжүүлээд дөрвөн жил амрахаар явж одсон. Гэвч Ц.Туваан нь С.Эрдэнэ нарын үгээр байсангүй. Их хурлаа цага хугацаанд нь хуралдуулалгүй, дүрмийн бус хурлыг саяхан хуралдуулсан гэх. Тэр бүхний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж С.Эрдэнэ мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас ямар ч өрсөлдөөнгүйгээр дахин нэр дэвших заалтыг оруулсан гэж баалсан.

Ингээд дүрмийн бус хурал, тэр байтугай даргын үүрэг гүйцэтгэгч гэж зарласан Ц.Туваанаас даргын суудлаа буцаан авлаа гэв. Тиймээс ч УБГ руу бичиг илгээж Ц.Тувааны барьж буй намын тамгыг хүчингүй болгож шинээр тамга хийлгэсэн гэх.

Хариуд нь Ц.Туваан нар С.Эрдэнэ АН-ын дарга биш биднийх зөв гэж буй. Тиймээс тэд өнөөдрийн “Өдрийн сонин” дээр тамга болоод намынхаа бичиг баримтыг хуурамч биш жинхэнэ хэмээх мэдэгдэл зар гаргаж. Хоржоонтой нь С.Эрдэнэ нар мөн тэдний тамгыг хүчингүй, өөрийн тамгыг хүчинтэй хэмээх мэдэгдлийг тус сонин дээр зэрэгцүүлээд гаргалаа.

Энэ асуудлаар АН-ын екс генсек Ц.Оюундарь, “Ай мөн завхруулж байна даа “муу” намыг минь” хэмээн жиргэж.

Ийнхүү АН-ыг тойрсон эх захгүй тоглоом үргэлжилж байна даа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ