
Өчигдөр/2021.12.20/ гадаадаас ирсэн иргэдэээс коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэн гэх мэдээлэл гараад буй.
Үүнд Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр тайлбар өгчээ
Тэрбээр “241 энхийг сахиулагчаас шинжилгээ авахад 120 хүний хариу эерэг гарсан. Гэхдээ тухайн тохиолдлууд дундаас коронавирусийн Омикрон хувилбар илрээгүй гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Тиймээс одоогоор манай улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй” хэмээв.