
МҮЭХ-ны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж гэрээт ажилтан болгох асуудлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос эсэргүүцэн УИХ, Засгийн газарт шаардлага тавиад буй.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
Нэгдүгээрт, чанартай ажлын байрыг бий болгох чиглэлд бодлогын шинэчлэл хийх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, баялгийн шинэ хуваарилалтыг хийх, дундаж давхаргыг 80 хувьд хүргэх гэсэн бодлогыг манлайлж ажиллана.
2040 он гэхэд цалин хөлсийг Скандинавын орнуудын дундаж цалин буюу 10 сая төгрөгт үе шаттай хүргэнэ. Үүний тулд 2025 он гэхэд цалин хөлс, өрхийн орлого, хувьцаа болон бусад төрлийн орлогыг нэмэгдүүлэхийн төлөө төрийн байгууллагуудтай хамтарч болон шахаж, шаардаж ажиллана.
Баялгийг хуваарилахдаа шууд халамж гэхээсээ илүү ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалинд урамшуулал болгох өгөх чиглэлийг барьж ажиллаж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх хоёр жилд хоёр дахин, дундаж цалинг мөн хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна.