УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал ч үгүй цаасаар авч ирж, дэвтэр дээр нь тамга дарж баталгаажуулдаг байсан бол нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Тухайн байгууллагын нягтлан тайлангаа цахимаар явуулахдаа байгууллагын цахим гарын үсгээр баталгаажуулж явуулдаг учраас заавал ч үгүй цаасаар ирж баталгаажуулах шаардлагагүй.
Харин цахим гарын үсэг байхгүй бол жилдээ хоёр удаа, хагас жилд нэг, жилийн эцсээр нэг удаа ирж цаасаар баталгаажуулах шаардлага байгаа.
Өнөөдөр өглөөнөөс эхлэн ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээ цахимаар авах боломжтой боллоо.
Эрүүл мэндийн листийг мөн ЭМЯ-тай хамтраад цахимаар авах боломжийг улс даяар нэвтрүүлнэ. Листээрээ дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгож байна. Үүнийг мөн цахимжуулна.