Цэргийн бүртгэлээ E-Mongolia-гаар буюу цахимаар хийлгэх боломжтой боллоо

УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.

Цэргийн бүртгэл хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах үйлчилгээг E-Mongolia платформд шинээр оруулжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia төслийн хувьд 2021 онд нийт 600 үйлчилгээг цахим руу нэвтэрүүлсэн. Энэ жилийн хувьд иргэд хамгийн түгээмлээр

  • жолооны үнэмлэх солих, нөхөн олгох 95 мянган удаа
  • иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ 50 мянган удаа
  • гадаад паспорт дахин авах үйлчилгээ 14471 удаа
  • шүүхийн шийдвэрийн архивын лавлагааг 3000 гаруй удаа авсан байна.

Энэ оны 11 дүгээр сараас эхлэн хуулийн этгээд буюу компани, төрийн бус байгууллагыг E-Mongolia үйлчилгээг ашиглан байгуулах боломжтой болсон. Сүүлийн хоёр сарын хугацаанд нийтдээ 356 хуулийн этгээд байгуулагдсан байна. Мөн цэргийн бүртгэл хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах боломжтой болсон.

Цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болсон.

Иргэдийн хувьд цаашид E-Mongolia-д ямар төрлийн төрийн үйлчилгээг оруулмаар байгаа санал хүсэлтээ нээлттэй илгээх боломжтой. 2022 онд алслагдсан аймаг, сумдын иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг зорьж ажиллана” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn