Д.Ганбат:Цахим сургалт үр дүнтэй байна гэж худлаа ярих хэрэггүй

2021-01-08

Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль цэцэрлэгийн хамрагдалт болон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдрийн УИХ-ын чуулганд мэдээлэл өглөө.

Мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Санал асуулгаар цахим сургалт 80 хувийн чанартай, сэтгэл ханамжтай гэж ярьж байна. Бид нар тэгж бодохгүй байна. Айл өрхүүдийн хэдэн хувь нь компьютертай байна вэ? Хоёр жил хичээллэсэн ч биш хичээлээгүй ч биш байдалтай явчихлаа. Бид нар дэлхийд өрсөлдөх чадвараараа өчнөөн ухарсан байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ