Сувилагчаар суралцаж буй бүх оюутны төлбөрийг ЭЕШ-ийн оноо харгалзахгүйгээр төр хариуцна

2021-01-08

Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль цэцэрлэгийн хамрагдалт болон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдрийн УИХ-ын чуулганд мэдээлэл өглөө.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн энэ жил ЭЕШ-ийн оноо харгалзахгүйгээр сувилагчаар суралцахаар элссэн оюутнуудын төлбөрийг төр хариуцахаар санал боловсруулснаа мэдээллээ.

Тэрбээр, Боловсролын зээлийн сангаас хоёр төрлийн төлбөр олгодог. Нэгдүгээрт, зарим оюутны сургалтын төлбөрийг төр хариуцдаг.

  • Хөгжлийн бэрхшэлээтэй
  • Бүтэн өнчин
  • Багш, сувилагчаар суралцаж байгаа оюутнуудын ЭЕШ-ийн оноог харгалзан үзэж төлбөрийг төр хариуцдаг.

Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад 5.9 тэрбум төгрөг батлагдсан. ЭЕШ-д 501 онооноос дээш оноо авсан оюутнуудад олгох ёстой боловч 2020-2021 онд сувилагч мэргэжлээр элссэн 3,600 оюутныг ЭЕШ-ийн оноо харгалзахгүйгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөхөөр санал боловсруулаад байна. Засгийн газарт асуудлаа оруулахад бэлэн байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ