Л.Мөнхбаатар: Шинэ вирус гарсан учраас цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг ч үргэлжлүүлэх шаардлагатай

2021-12-20

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Ковидын хуулийг зургаан сараар буюу ирэх оны долоодугаар сарын 1-ныг хүртэл сунгахыг дэмжсэн.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбож үзвэл сунгах шаардлага бий гэж харж байна. Европ тивд омикрон хувилбар эрчимтэй дэгдэж байна.

Манай улс шинэ нөхцөлд бэлэн байх шаардлагатай учраас хуулийг сунгах ёстой гэж харж байна.

Хувь гишүүнийхээ хувьд ковидын хуулиа сунгаж байгаа бол хуультайгаа уялдуулаад цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг ч үүргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл дахин хязгаарлалт тогтоож, бизнесүүдийг хааж болзошгүй.

Холбоотой мэдээ