Я.Содбаатар:Цахим сургалтын чанарыг 82 хувь буюу САЙН гэж дүгнэсэн

2021-01-08

Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль цэцэрлэгийн хамрагдалт болон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдрийн УИХ-ын чуулганд мэдээлэл өглөө.

Шадар сайд Я.Содбаатар:

Гашгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд боловсролын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн.

Цахим сургалтын үйл ажиллагааны талаар 86 ИДС-ийг хамруулан судалгаа хийхэд 82.5 хувь буюу сайн гэж дүгнэсэн.

Цэцэрлэг, ЕБС-ийн сургалтыг 12-р сарын 18-ныг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж, эхний улирлын амралтыг эхлүүлээд байна. ИДС-иудын нэгдүгээр улирлын амралтыг нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлээд байна.

Цаашид сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуулах бодлогын хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас бүх шатны сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын болон танхимын бус хосолсон, зайн буюу цахим хэлбэрээр эхлүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ