Д.Тогтохсүрэн: Ковидын хуулиар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 6 сараар сунгаж болно

УИХ дахь МАН-ын бүлэг Ковидын хуулийг зургаан сараар буюу ирэх оны долоодугаар сарын 1-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.

Тэгвэл тус хуулийг сунгаснаар иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, сунгах боломжтой гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Засгийн газраас айл өрхийн болон зарим ААН, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэгслийн төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн юм.  Үүнийг сунгах эсэх талаар тэрбээр “Цахилгааны дулааны төлбөрийг улсын төсвөөс биш Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэж байсан. Тийм учраас улсын төсөв дээр энэ асуудал тусгагдаагүй учир ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүн, ААН-үүд өөрсдөө төлбөрөө төлнө” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn