“Тэг зогсолт хийнэ гэсэн ХУДАЛ мэдээллийн улмаас өчигдөр хүний бөөгнөрөл ихээр үүслээ”

2021-01-08

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл хүний бөөгнөрөл үүсгэхгүй, худал мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөлөө.

Тэрбээр, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь халдвараас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Өчигдрийн байдлаар тэг зогсолт хийнэ гэсэн мэдээллийн улмаас дэлгүүр, худалдааны төвүүдэд хүний бөөгнөрөл ихээр үүссэн. Хүний бөөгнөрөл үүсэх нь та өөрөө халдвар авч, дотны хүмүүс, ахмад настнууддаа халдварыг тараах өндөр эрсдэлтэй.

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллээр авч буй арга хэмжээ, цаашид авах арга хэмжээг тодорхой хүргэхийн төлөө зорин ажиллаж байна.

11:00 цагийн мэдээллээр тэг зогсолт хийхгүй гэсээр байтал дэлгүүр, худалдааны төвүүдэд маш их хүний бөөгнөрөл үүсссэн. Үнэн зөв мэдээлэл авч байхыг хүсэж байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ