Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарын хөрөнгийг битүүмжилжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон.

Тус шүүх хуралдаан нь хоёр талын хүсэлтээр нийт 18 удаа хойшилж байжээ.

Улмаар 11 хүнд холбогдох хэргийн хохирогчоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нараас гаргуулж буй төлбөр тооцоо бодит хохирол амссан иргэдэд очно гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Прокурорын шатанд Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын хөрөнгийг битүүмжилжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn