Оросын тэрбумтан Роман Абрамовичийг Португалийн иргэншил авсан гэж хэвлэлүүд мэдээлжээ

2021-12-20

-Forbes: Роман Абрамович Португалийн иргэншил авсан

Тэрбумтан Роман Абрамовичийг дундад зууны үед энэ улсаас хөөгдсөн сефард еврейчүүдийн удам угсааных нь хувьд Португалийн иргэншил авсан тухай Оросын Forbes сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ.

“Оросын тэрбумтан Роман Абрамович 2021 оны эхээр Португалийн иргэншил авсан гэж бизнесмэний ойрын эх сурвалж Форбест мэдээлжээ. Абрамовичийн төлөөлөгч бизнесмэн Португалийн иргэншил хүлээн авсныг баталжээ”.

Энэ нь сефард еврейчүүдийн үр удам, Испани, Португалийн цагаачид, Христийн шашинд хүчээр орсон еврейчүүдэд Португалийн иргэншил авах боломжийг олгодог Португалийн буцаах хуулийн ачаар боломжтой болсон гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ