Баянгол дүүргийн 6 дугаар хороонд зэргэлдээ байрны 10 гаруй хүн өвчилжээ

2021-01-08

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 33 хүнд коронавирус илэрлээ.

  • Цэргийн төв эмнэлгиийн хоёр эмч, сувилагч
  • Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Ачтан эмнэлгийн ойрын болон гэр бүлийн хавьтлуудаас 31 өвчлөл бүртгэгдсэн байна.

БГД-ийн 6 дугаар хорооны 43А байрны нэг орцны зургаан хүн өвчилсөн. 43А байрны зэргэлдээ 65 дугаар байрнаас 5 хүн халдварласан. Хажууд нь Ачтан эмнэлгийн ажилтнуудын байр байдаг.  Ачтан эмнэлгийн ажилчдын байр байдагтай холбоотой голомтолсон халдвар үүссэн байна.

Ачтан эмнэлгийн 21 эмч, ажилтан, ойрын хавьтал болох 18, нийт тохиолдол 39 боллоо.

Орцноос үүссэн нэг тохиолдлын нэг нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн ажилтан байжээ.  “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй холбоотойгоор 140 орчим хүнд шинжилгээ хийж, 32 ойрын хавьтлыг тусгаарлаад байна. Ингэхэд нэг хүнд коронавирус илэрчээ.

Тухайн орцонд амьдардаг нэг хүн нь ИНЕГ-т ажилладаг хүн байсан. ИНЕГ-ын 171 хүнд шинжилгээг үргэлжлэн хийж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ