
МоАХ-ын гишүүд мэдэгдэл хийж, дараах шаардлагыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хүргүүллээ.
МоАХ-ны гишүүн Д.Монголхүү “Монгол Улсын баатар Э.Бат-Үүл болон иргэдийг хэлмэгдүүлэхийг тэвчихгүй, эцсээ хүртэл тэмцэнэ. Манай холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл болох хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалах чиглэлд ажиллах болохоо үүгээр мэдэгдэж байна” гэлээ.
- Төрийн албыг үнэ дамлан худалдаалсан 60 тэрбумын хэрэг
- ЖДҮ хулгайгийн хэрэг
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 14 тэрбумаар казино тоглосон хэрэг
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн НДСангийн 340 тэрбумын хэрэг
- Андлалын хөшөөний хэрэг гэх мэт хэргүүдийг шударга, нээлттэй шүүхээр шүүхэд дэмжлэг үзүүлж, холбоотой этгээдүүдийг албан тушаалаас нь түтгэлзүүлэхийг шаардлаа.