“Нийслэлийн агаарын чанар хүний эрүүл мэндэд СӨРГӨӨР нөлөөлөхүйц хэмжээнд байна”

Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ-наас  өгч байна. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Иргэд цагдаагийн байгууллагын 102 утасны дугаарт түүхий нүүрс хэрэглэж буй талаар мэдээлэх боломжтой болжээ. “Хажуу, урд айл түүхий нүүрс түлж байна” гэх гомдлууд иргэдээс олон ирсэн байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан н.Оюунгэрэл

  • “Хүхрийн давхар ислийн хэмжээ нь дэлхийн стандартаас 2.4 хувь өндөр байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.
  • PM 2.5 тоосонцорын хэмжээ нь дэлхийн стандартаас 6 дахин их байгаа  нь зүрхний шигдээс, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн гэнэтийн нас баралт бүртгэгдэх аюултай.

Агаарын чанар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байгаа тул агаарын чанарыг сайжруулах ажлыг цаашид эрчимтэй хийх хэрэгтэй” гэлээ.

Мөн энэ жил агаарын бохирдол нэмэгдэхэд байгалийн хүчин зүйл нөлөөлж байна гэж албаныхан тайлбарлав. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн инверсийн үзэгдлийн эрчим, давтамж өнгөрсөн оноос 20-25 хувиар их байсан нь агаар дахь азотын давхар исэл, PM тоосонцрын хэмжээ их байхад нөлөөлсөн гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn