Э.Бат-Үүлийг хорьсныг эсэргүүцсэн иргэн Төрийн ордны гадаа “Хонхны дуу”-г хоёр цаг дууллаа

2021-12-17

Э.Бат-Үүлийг хорьсныг эсэргүүцэж нэгэн иргэн Төрийн ордны гадаа “Хонхны дуу”-г хоёр цаг дууллаа.

Тэрбээр “Ардчилалд улс төрийн хоригдол байх ёсгүй” гэсэн бичгийг барьжээ.

Тухайн иргэн “Э.Бат-Үүлийг хорьсонтой хамт ардчиллыг ч хорилоо. Тэр хүнтэй ярьж үзээгүй ч маш сайн мэднэ. 1992 онд 22-той залуу цэргээс халагдаж ирээд, монголын нийгэмд ардчиллыг авч ирэхэд амь нас, гэр бүлээрээ зүтгэсэн. Э.Бат-Үүлээс эрх баригчид айж байгаа учраас хорилоо. Эд нарын мафийг задлах ганц чадалтай хүн нь Э.Бат-Үүл байсан.

С.Зориг орчин цагт амьд сэрүүн байсан бол Э.Бат-Үүл шиг хувь тавилан хүлээх байсан гэж бодож байна” гэлээ.

Холбоотой мэдээ