Ц.Билэгсайхан: Иргэд гадаад руу аялаад ирэхдээ омикрон хувилбарыг тээж ирэх эрсдэл их байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.

Тэрбээр “Омикрон вирусийн халдвар манай улсад гадаадаас зөөвөрлөгдөр орж ирэх эрсдэл өндөр байгаа учир хилийн тандалтыг эрчимтэй хийж байна.

11-р сарын 28-наас эхлэн хилийн тандалтын үйл ажиллагааг эхэлсэн бөгөөд агаарын хилээр өнөөдрийг хүртэл 48 нислэгээр 5411 зорчигч ирсэн. Гадаадаас ирсэн зорчигчдоос түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Шинжилгээгээр 12 улсаас 38 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. Эдгээрээс:

  • Турк- 14
  • Арабын нэгдсэн Эмират улс- 10
  • Тайланд- 4 тохиолдол батлагдлсан. Омикрон хувилбар бүртгэгдээгүй.

Халдвар гадаад руу явсан аяллын группээс илэрч байна. Иймд иргэд онцын шаардлагагүй бол гадаад руу аялахгүй байхыг хүсье. Омикрон хувибар бүртгэгдсэн улс орнуудаас ирсэн иргэд 10 хоног тусгаарлах байранд орно. Харин омикрон хувилбар бүртгэгдээгүй орноос ирсэн иргэд 10 хоног гэрийн тусгаарлалтад байх юм. Иргэд гадаадаас ирсэн хүнтэй 10 хоногийн дотор уулзахгүй байхыг зөвлөмөөр байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn