“Шинэ жилийн баяр тэмдэглэж буй хүмүүсийн халууныг хэмжиж, 2 цаг тутамд цонхоо онгойлгох хэрэгтэй”

Шинэ жилийн баяртай холбогдуулан хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар НМХГ-аас мэдээлээ.

Одоогийн байдлаар тухайн иргэнийг орж ирэхэд халууныг нь хэмжихгүй, бүртгэхгүй байгаа зөрчил илэрч байна гэлээ.

Хоёр цаг тутамд цонхоо онгойлгон, агаар сэлгэлт хийж, халдвар хамгаллын дэглэмээ сайтар баримталж, КОВИД-19-ийн халдвар тараахгүй байх боломжийг бүрдүүлэх зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүргэж байна.

Шалгалтын үеэр ААН-үүд хүчин чадлаасаа хэтэрсэн олон хүн цуглуулж, шинэ жил хийж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулж байгаа болон баярын үеэр үйлчилж буй зөөгч, үйлчлэгч нар халуун орчинд амны хаалт зүүхгүй байх зөрчлүүд илэрч байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn