“Монголын каргоны онгоц байнга хүн тээвэрлэдэг” гэж нисэх буудлын Солонгос ажилтан ярьжээ

2021-01-07

БНСУ-д 4000 гаруй Монгол иргэн эх орондоо ирж чадалгүй гацаад буй. Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны 20 цагт 62 хүн каргоны онгоцонд сууж ирсэн гэх мэдээлэл бичлэгээр баталгаажаад буй. БНСУ-д гацаад буй иргэдийн төлөөлөл хэвлэлд цахимаар мэдээлэл өглөө.

БНСУ-д гацсан иргэдийн зүгээс “каргоны онгоцоор хүн явах уу” гэж тухайлсан байгууллагуудаас асуухад хүн тээвэрлэхгүй гэжээ. Үнэн эсэхийг нь шалгахаар гурван иргэн Инчеон нисэх онгоцны буудлыг зорьжээ. Тэгэхэд хүмүүс Монгол руу явахаар билетээ бичүүлж байсан байна.

Нисэх онгоцны буудал дээр байсан иргэн н.Дуншагай:

УОК-оос өгсөн нэрсийн дагуу явуулж байгаа, нэмж хүн авах боломжгүй гэж тэнд байсан хүн мэдэгдсэн. Билет бичиж байсан Солонгос ажилчдаас нь асуухад “Ер нь бол байнга каргоны онгоцонд хүн сууж явдаг” гэсэн.

Нэг хүнээс ямар хүмүүс явж байгаа талаар асуухад “Эмч хүн явж байна. Бичлэг хийлгэхгүй, хол бай, хуулийн хариуцлага тооцно” гэсэн.

Нэг Монгол ахаас юм асууя гэсэн зугтсан. Сүүлдээ тээшийг нь МИАТ-ын ажилчид зөөж, өөрсдөө байхаа больсон.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • нам ямар хамаа байна аа. монголчууд хятадаас дор арчаагүй гэдэг нь эндээс л хаоагдаад байнаам даа! дор бүрнэ мөнгө шүтэхгүй болгож залуу үе өсгөхгүй бол ч 

  • Бичлэг байвал дэлгэх хэрэгтэй, солонгосын нутаг дэвсгэр дээр хуулиар далайлгадаг хэн бэ тэр новшнууд. Хэдхэн иргэдээ татаж ч чадахгүй УОК чаддаг хүмүүст нь ажлаа өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ