С.Эрдэнэ: Гаргасан алдаан дээр нь дөрөөлж, харгис ялын бодлого хэрэгжүүлдэг байж болохгүй

Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл тус шүүхийн шийдвэрийг шударга бус хэмээн үзэж АН-ын төлөөллүүд С.Зориг агсны хөдөөний гадна цугларч, үзэл бодлоо илэрхийллээ.

О.Цогтгэрэл “Э.Бат-Үүл баатарыгаа суллуулахын тулд хуулийн хүрээнд ажиллана” гэсэн бол С.Эрдэнэ “Зарим хүмүүсийг ямар ч гэмт хэрэг хийсэн толгойг нь илээд, төрийн түшээ болгоод явуулдаг. Нэг хэсэг нь жижиг алдаа гаргана уу үгүй юу, түүн дээр нь дөрөөлж, харгис ялын бодлого хэрэгжүүлдэг. Ийм дабл стандарт байж болохгүй. ЖДҮ-чид, авилгачидаа барих хэрэгтэй.

Магадгүй Э.Бат-Үүл алдаа гаргасан байж болох ч ардчилалд оруулсан гавъяа, нийслэл хотыг хөгжүүлэхийн төлөө явсанд нь төр өөрөөр хандаж болох байсан. Шударга бус шүүхийн шийдвэр гаргасанд харамсаж байна. Цаашид тэмцлийн галыг асаана” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn