Ээлжийн амралтыг нийт ажилласан жил бус тухайн байгууллагад ажилласан хугацаагаар тогтоох санал тусгагджээ

2021-01-07

  Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаан 10 цаг 20 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулах талаар танилцуулав.

    Хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл  ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.  

        Ажлын хэсгээс дараах саналыг хэлэлцэж, хуулийн төсөлд нэмж тусгасан. Үүнд:  

    1.Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн хувьд жижиг, малчид, албан бус салбарт ажиллаж ажиллагчдын тоо өндөр байгаа нь хөдөлмөрийн харилцаанд онцлог зохицуулалт шаардаж байна. Үндэсний статистик хорооны 2018 оны 4 дүгээр улирлын мэдээллээр аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай байгаа бол албан бус салбарт нийт ажиллагчдын 17.6 хувь буюу 220.000 хүн ажиллаж байна. Иймд жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуулиар зохицуулж, тэдний эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахаас ангид байх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх зэрэг суурь эрхийг хамгаалахаар төсөлд тусгасан. Түүнчлэн албадан хөдөлмөрт ямар ойлголт хамаарах талаар нарийвчлан зохицуулсан.

    2.Хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, нэр томьёог нэг мөр ойлгож, хэвшүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажил олгогч болон ажилтны хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гзж, үйлдвэрчний эвлэл ба ажил олгогчид, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөрийн хамтын харилцаа” гэж, хөдөлмөрийн хамтын болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нийтэд нь багтаасан ойлголтыг “Хөдөлмөрийн харилцаа” гэж тодорхойллоо.

    3.Хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцааны зарчимд “нийгмийн түншлэлийг хангах”, “хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах” гэсэн зарчмыг нэмж тусгалаа. Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн харилцааны үндсэн зарчмуудыг ажил олгогч, ажилтан, тэдний төлөөлөгчид баримтлах нөхцөлийг хуулийн хүрээнд бүрдүүлэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна.

    4.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэсэн шинэ нэр томьёо оруулж, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүрэлдэхүүн болгосон нь дэвшилттэй тал болсон байна. Гэхдээ бусад улс орны Хөдөлмөрийн хууль тогтоомжийн зохицуулалтаас харахад хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд талуудын харилцан тохиролцож байгуулсан хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээг хамруулаагүй байна. Иймд хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний бүрэлдэхүүнээс хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээг гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн болон түүнтэй холбогдох бусад харилцааны асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан дүрэм, журмыг ойлгохоор заасан.

    5.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг шинээр нэмж, нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, түвшин, хэрэгжүүлэх хэлбэр, нийгмийн түншлэлийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойллоо. Ингэснээр төрөөс нийгмийн түншлэлийг дэмжих, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хамтын хэлэлцээ хийх замаар хууль тогтоомжоор тогтоосон стандартыг дээшлүүлэх боломжтой болно гэж үзэж байна. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан хамтын гэрээ болон хамтын хэлэлцээрийн зааг ялгааг тодруулж, үйлчлэх хүрээг зааглаж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хамтын гэрээ байгуулахад олон үйлдвэрчний эвлэлтэй тохиолдолд хэрхэн төлөөлөхийг нарийвчлан заасан.

    6.Хөдөлмөр тухай хуулийн гол зохицуулах хэсэг нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулалт юм. Иймээс хөдөлмөрийн гэрээтэй холбоотой бүлгийг ажил олгогч, ажилтнуудад хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгох үүднээс хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах нийтлэг харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, хөдөлмөр гэрээнд шаардах бичиг баримт, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг тодорхой болголоо. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг дэд бүлэг болгож, тухайн хөдөлмөрийн гэрээний онцлог зохицуулалтыг энэ бүлэгт нарийвчлан тусгав.

    7.Хуулийн төсөлд иргэд хоорондоо байгуулж байгаа хөдөлмөрийн гэрээнд тусгайлсан зохицуулалт шинээр нэмэх шаардлагатай бөгөөд зарим хэм хэмжээг уян хатан болгоно. Тухайлбал, ажилтан өөрөө хүсвэл хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлэх, хөдөлмөрийн харилцааг хүсэлт гаргаснаас хойш 15 хоногийн дараа дуусгавар болгох эрхтэй байхаар зохицууллаа.

    8.Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд сургалтын, эд хөрөнгийн, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгах шаардлагатай байна. Ажил олгогч нь зарим ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн хариуцлагын нөхцөлийг тусгайлан тохиролцох бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нарийвчлан заах, тухайлбал ажилтан санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Түүнчлэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд үл өрсөлдөх нөхцөл нэмэхээр ажилтантай тохирч болохоор зохицууллаа. Ажилтан энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч байгууллагад ижил төрлийн ажил эрхлэхгүй байх зэрэг асуудлыг тусгайлан тохиролцож болно. Ажил олгогч хөдөлмөрийн харилцааны явцад ажилтныг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор удаан хугацаагаар суралцуулах сургалтын нэмэлт нөхцөлийг тохирох бөгөөд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үед сургалтын зардлын зарим хэсгийг буцааж төлөх зохицуулалтыг нэмж тусгах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзлээ.

    9.Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэхэд ажилтнаас түүний мэдээлэлтэй холбоотой олон бичиг баримтыг шаардах нь практикт түгээмэл байна. Иймд тухайн ажил үүрэгтэй холбоотойгоор иргэний үнэмлэх, гадаад паспортыг мөн хураан авахыг хориглолоо.

    10. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд долоо хоногийн ердийн ажлын цагийг 40 цаг гэж заасан боловч илүү цагийн хязгаарыг тусгаагүй байна. Олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн 7 хоногт 16 цагаас ихгүй цаг илүү цагаар ажиллуулж болохоор тусгасан. Өдрийн болон долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь зөвхөн ажилчдын эрүүл мэндэд чухал байхаас гадна ажлын цагийг нэгтгэн бодоход болон илүү цагаар ажилласан хөлсийг тооцоход гол үүрэгтэй. Ингэж ажлын цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөнөөр хуулийн төсөлд тусгагдсан ажлын цагтай холбоотой бусад зохицуулалт илүү ойлгомжтой, харилцан уялдаатай болгох нөхцөл бүрдэнэ.

    11.Ажил олгогч ахимаг насны ажилтнуудыг ажилд авах сонирхол бага, нөгөө талаас аж ахуйн нэгж, байгууллагад тухайн ажилтны улсад ажилласан жилээс илүүтэйгээр тухайн байгууллагад ажилласан жил болон хөдөлмөрийн бүтээмж зэрэг нь илүү ач холбогдолтой. Иймд ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 өдрөөр тогтоож, тухайн байгууллагад ажилласан хугацаа, бусад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг харгалзан аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тогтоох эрхийг хуулиар олгож, уян хатан зохицуулалт бий болгохоор судалж байна. Энэ нь нөгөө талдаа ахимаг насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг хүчин зүйл болно гэж үзэж байна.

    12.Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаар мэдээллийг сар бүр бичгээр өгч байхаар ажил олгогчид үүрэг болголоо.

    13.Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд анхаарч сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны эрхийг өргөжүүллээ. Түүнчлэн хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрүүлэн зохицуулах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулахаар тусгалаа.

    14.Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа гаргаж байгаа саналд хүндэтгэлтэй хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан ажилтан хөдөлмөрийн чадвараа 30 хүртэлх хувь алдсан тохиолдолд ажилтанд нэг удаа нөхөн төлбөр олгох асуудлыг хуулийн төсөлд дахин тусгалаа.

    15.Иргэний хуулийн 359-368 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний хөдөлмөрийн гэрээтэй төсөөтэй хэсгийг өөрчлөх шаардлагатай байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон бол Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ. Иргэний хуулийн ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, Хөдөлмөрийн гэрээний зохицуулалт нь ялгаатай ойлголт юм.

Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ЯМАР ТЭНЭГ НЬ ӨӨРӨӨ ХӨГШИРӨХГҮЙ ЮМ ШИГ ИЙМ ХУУЛЬ ГАРГАДАГ БАЙНА ӨНӨӨДӨР 50 НАС ӨНГӨРСӨН ИРГЭН УЛСАД ДОР ХАЯЖ 20 ДЭЭШ ЖИЛ АЖИЛЛЧИХААД ХЭН НЭГЭН ДАРГЫН ЦҮНХ БАРИГЧ ӨЧИГДӨР Л СУРГУУЛЬ ТӨГССӨН 20 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ИЖИЛ АМРАХ ЁСТОЙ ГЭЭД БАЙГАА НЬ НАС ,АЖИЛЛАСАН ЖИЛИЙГ НЬ БОДСОН Ч ЯЛГААТАЙ БАЙДАГ ЮМ ДАА ИЙМ ТЭНЭГ ХУУЛЬ ГАРГАСАН НӨХӨРТ АРГА ХЭМЖЭЭ ТООЦ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУУЛЬ САНААЧИЛСАН ТУЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР АРГА ХЭМЖЭЭГЭЭ АВЧ ҮЗ EРӨНХИЙ САЙДАА  ЭНЭ АРАЙ ХӨДӨЛМӨР ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ҮР ХҮүХЭДГҮЙ ХҮНИЙ САНААЧИЛГА Б.Н

  • Төрийн байгууллагад тогтвортой ажиллах хэцүү. Удирдлагын буруутай үйл ажиллагааг хэлсний төлөө ажлаас халагдах, эсвэл сайн ажилласан ч ажлаа үнэлэлүүлэхгүй байх зэргээс болж чадварлаг боловсон хүчин ажлаас гарах тохиолдол их байдаг. Тийм хүмүүст хохиролтой л юм байна.Нэг байгууллагад тогтвортой ажиллана гэдэг бялдууч , зусарч болохын эхлэл. За тэгээд ахиу цалин авахын тулд нүд нь сохор чих нь дүлий хуурамч инээсэн дүр төрхтэй ажил хийнэ дээ.За тэгээд удирдлага солих болвол нөгөө нөхөд нь үхэн хатан солиулахгүй гэж зүтгэнэ. Ингэж улсын ажил урагшгүй явж байгаа маш олон байгууллагууд  байна.  

  • Тухайн байгууллагал ажилласан жилээр нь амралтын мөнгийг тооцох нь туйлын буруу. Нийт улсад ажилласан жилээр нь тооцох хэрэгтэй. Гэхдээ яг ажиллаагүй, ажилласан жил завсардаад нөхөн төлсөн жилийг хасах хэрэгтэй. Сургууль төгсөөд л улсад завсаргүй 20 ажилласан ажилтан байхад, улсад 10 жил ажиллачихаад 10 жилийг нь гадаад дотоодод ажиллаж ирчихээл нөхөж төлбөөд 20 жил ажилласан 2 хүн адилхан амралтын мөнгө тооцуулах, эсвэл улсад 10 жил ажиллачихаад 15 жил нөхөн төлчихөөл яг 20 жил үнэнчээр ажиллаж байгаа хүнээс илүү хоног эдлэж, илүү амралтын мөнгө авч байгаа нь хүний эрх зөрчигдөж байна гэсэн үг. 

  • Толгой гэж голгой юмнууд өөрсдийнхөө барахгүй ажилруу орохоо боль өмнө нь ухаантай хүмүүс сэтгэл гаргаж бододд бодовсруулсын. Давж чадахгүй бж хуучнаар нь хадгалахаа бод. Инээдтэйн

  • Зөв л санал байна Ажилд гэрээ хийж ороод хамаг хэрэгцээтэй сургалт мөнгөө төлүүлж аваад зүгээр л гараад явна. 1 жилд хэдэн газар дамжаад ажилладаг хүмүүсээс байгуулага л хохирдог . Ажил олгогч талаас тодорхойлолт ч авахгүй дараагийн газар ажилд авч байх нь чухал. Хариуцлага мэдэхгүй  олон залуус байгаа. Шинэчлэлт орох хэрэгтэй .

  • Юмыг засч сайжруулж чалахгүй бол ядаж битгий оролдож муутга. Хэлэх ч муу үг алга. Гөлөг юмааааааааа

  • Ийм тэнэг юм санаачилж байхаар хуучин байснаар нь орхихыг шаардаж байна. Усан тэнэгүүд УИХ болно гэдэг ямар гамшиг вэ. Энэ нь бас л НД-ын сангаас мөнгө цохих бодлого байна шдэ

  • Ийм нөхцөлөөр бодвол тэтгэвэрт хүртэл нөлөөлөх бишүү бас хэт ажил олгогч нарт эрх мэдлийг өгөөд бгаан бишүү хөдөлмөрийн харилцаа гэж вм бхгүй болох бх

  • Энэ нээрээ ямар сонин хүмүүс вэ, хуучин болж л байсан зүйлийг заавал өөрчлөх ямар шаардлагатай юм бэ? Юу ч мэдэхгүй хэдэн тэнэг юмнууд ёстой нийлчихээд солиоролдож өгөх юм аа. Ингэж хорлож байхаар хуучнаар нь байлгачихаач! Улсад ажилласан нийт жилээр нь тооцооч! 

  • Ядаж 1 мэргэжлээрээ тууштай ажиллан туршлага хуримтлуулсныг үнэлэн ” мэргэжлээрээ ажилласан жил ” -р амралтын хугацааг тооцох нь зөв.

  • Хөдөлмөрийн хууль бол хүнээ бодсон байх хэрэгтэй…ажилласан жил тооцох хэрэгтэй…хувь хувьсгалаар ялгадаг нэмэгдэл байдаг…удаан жилийн нжмэгдэл төрд ажилласанаар өгдөг…одоо амралтын мөнгө ажилласан жилээр өгөх…энэ буруу…Замбараагүйгээс гадна хүн ажлаа сонгон ажиллах эрхтэй….тэр сургалтын зардал гэж юун балай юм донгосоод баыгаан…ижил төрлийн газар ажиллаж л таараа шдээ…мэргэжил нь байхад…өмнө сурсан мэдсэн зүйлээ ашиглаачуу гүү ч үү…мөнгө төлнө ч гэх шиг…ажил хийж бгаад өрөнд орох хэрэг үү

  • нэг талдаа ажилтан дураараа ажил хаяж явдаг асуудал багасна. Өөр байгууллагад орвол удаан жил бодогдохгүй шинэ ажилтан болно гэсэн үг болно. Иймд нэг байгууллагадаа тууштай ажилч хичээнгүй үнэн чээр хөдөлмөрлөх нөхцөл бүрдэж байна. Үнэн дээ өнөөдөр бол дураараа байна. Орлоо гарлаа. Залуухан хүүхэд НДД бүтэн дуусгасан байгаа жишээ байна даа. Юу ч гэсэн үг юм. Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голдоггүй юмдаа

    • Ийм залуус маш ховор хүмүүжилтэй нь холбоотой ажил олгогч хүнээ зөв сонго бас хүмүүжүүл . Ганц нэг хүний ийм байдлаас 30-40 жил хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийг үнэгүйдүүлж болохгүй ажилласан жилээр амраадаг бсан урд хууль маань зөв шүү . Мөн ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах хөшүүргэ болох юм. Бүгд 20 хоног амрах бол ёстой дураараа ажил солих л байх

  • Жилээс жилд  улам л мулгуу болж бн даа эргүү үхэрнүүд. Амралтын хоногийг улсад ажилласан жилтэй уядаг нь хүн гээч капиталын элэгдэл хорогдол, физиологийннөхөн сэргэлттэй холбоотой юм шдээ. ХХ-г гэрээгээр зохицуулна гэсний чинь цаана ялгаварлал, хүний эрхийн зөрчил гарна.  Үндсэн хууль, хүний эрх зөрчсөн, дордуулсан хууль болсон тул Цэцэд өг!

  • ali l boloh amraltiin honog bolon mungiig baga olgoh ajil sedeed bh ymdaa. bid umnu ni sotsial niigemiin suul archilaliin ued olon ajillaj bsn baiguulguud mani dampuurch tatan buugdaj arai gj 1 uildwer alban gazar baraadaj ajil olj hiij bgaa amraltiin honog bolon mungu bodoh bolhoor urid umnu ajillaj bsn jiluud mani tgd yu ch bish bolj hohirch, hohirooj l bgaa ym bnldaa

  • Ажилласан жилээр нь амралт тооцох хэрэгтэй, мөн улсад ажилласан байдлаар нь цалин,амралт бод.ард түмний хөлс хүчийг бага сорцгоо.

  • Хүн байгууллагадаа тогтвортой ажиллах нь одоо цагт хувь хүний чадвараас биш шинэ ирж байгаа удирдлагаас шалтгаална. Манай ажил гэхэд 2018 онд удирдлага солигдсон. 32 ажилтан байснаас одоо 10 хүрэхгүй хүн үлдэж шинээр ирсэн ажилчид бүгд даргын хамаарал бүхий хүмүүс болчихоод бн. Тэгэхээр халагдаад өөр газар ажиллах болсон хүмүүст амралт ингэж тооцох нь маш буруу. Хувь хүнд хохиролтой улсад ашигтай. 

  • Энэ бас нэг дампуу хууль санаачилжээ. Амралтын мөнгийг ажилласан жилээр тооцох нь зөв штэй тухайн байгууллагат ажилласан жил гэвэл шилжин суурьшсан тохиолдолд 0- оос эхлэх үү үнэн орон гаран хүмүүс хууль санаачлах юмаа сайжруулж чадахгүй бол хууль боловсруулж б.на гэж мөнгө цохиод яахав дээ дампуурчихсан хэдэн тэнэг гишүүн б.наа 

  • Bvh ajilchdad ilvv tsagiig tootsdog ni zov harin ter ajillasan jileer ni gedeg bol arai shvv neg baiguullagad olon jil ajillasan hvnd bol ashigtai bas huviin baiguullagad ashigtai bolj bna 76 vhernvvd min zaluuchuudruugaa chiglesen huuli hiigeechee nuuhiig ni avah gj bgaad nvdiig ni soholchihvoo ali boloh ard irgedee shulah yum hiihiimdaa mongold oligtoihon yum hiichih aaviin hvv alguu araichdee

  • huviin hevshinhen ene huulig mash cain demjine yugd gevel ta manaid orood ydaagui ychiraac amraltin mungu hong bagaar gargna yrd najillacn jiluud orohgui ged  amraltin mungu hong bugd huvair bodgdg ychiraac zuuhn tycmaa huvi bg garna 

    • тэгвэл миний амрах эрх ашиг, ажлын стрессийг юу хамгаалах юм бэ? Би робот юмуу. хэдэн арван жил хүүгүй мөнгө НД-д төлж шулуулчихаад хөгширч, жамаар ядрах ч эрхгүй залуус шиг эрч хүчтэй байх ёстой юм уу

      • Насаараа ажиллаж НД аа төлчихөөд дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа 20 настай идэр залуустай адил амралт эдлэх хэрэгүү Юуны төлөө тэгвэл олон жил НД төлөх юм Тэтгэртээ гарч амжилгүй чадхийх юм байна Насжилт гэж байдаг учраас л ажилласан жил хамаарч байгаа юм шдээ Олон жилийн туршлага гэдэг зүйл тус хүний үнэт зүйл болдог тэрнээс олон жил ажилласан амралт их эдлэх юм байна гэдэг талаас харж ажлын байранд авахгүй гэх шалтгаан тэнэг хүмүүст л байдаг байх 1 байгууллагад тогтвортой ажиллах гэнэ Тэрийг ажилчин анги шийдэдгүйнмаа Тэр ялангуяа олон жил ажиллах тусам ажлын байранд тогтвортой ажилладаг юм

      • Энэ өөрчлөлтүүд нь үндсэндээ ажил эрхлэгч нарт зориулсан зүйл биш байнаа Сургалтын төлбөр буцаан эрхтэй ч гэх Эргээд ажил олгогч нар халчихаад төлбөр нэхээд суух юм байна 

Холбоотой мэдээ