Б.Чулуудай: Аавыг минь өөрөө ч мэдээгүй байсан хэрэгт нь гүтгэн, хорилоо

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноов.

Түүний хүү Б.Чулуудай “Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Хийгээгүй, огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй хэрэгт нь Нийслэлийн удирдлагууд нэхэмжлэх гаргасны төлөө яллаа. Миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ би аавынхаа төлөө тэмцэнэ.

Аав минь хэвлэлээр дамжуулж хэрэг, хохирол хоёрыг надад зохиолоо. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Монголын ардчилал ялна. Энэ хэргийг зохиосон хүн бүртэй арга хэмжээ тооцно. Заавал ялна гэж хэлүүллээ. Бид давж заалдана” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn