Э.Бат-Үүлд 4 жилийн хорих ял оноож, хүү Б.Чулуудайг 15 саяар торголоо

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.

Прокурорын байгууллагаас шүүгдэгч нарт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.

Тэгвэл шүүх хуралдаан дуусаж Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноож, Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торголоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn