Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Гавьяат дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад М.Анхцэцэг, Э.Энхтамир нар оролцож байгаа юм.

Гавьяат тамирчин М.Анхэцэг огцмоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn