Б.Энхбаяр:Шүүгчийг хэн нэгний нөлөөнд автахаас сэргийлсэн “хамгаалалтын” заалтыг хуульд оруулсан

2021-01-07

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг хэн, яагаад чангааж байгааг бүгд харж байгаа байх.  Саарал ордонд хамгийн том яригдаж байгаа сэдэв Шүүхийн тухай хууль болчихоод байна. Шүүгчийг томилогдохоос нь өмнө чөлөөлөгдөх өргөдлийг нь хугацаагүйгээр бичүүлж аваад томилдог. Хурал хийгээд сууж байхад нь чөлөөлөх шийдвэр нь гарчихсан байдаг гэсэн ярианууд яваад байх юм. Энэ асуудлыг УИХ шалгаж, шийдвэрлэх цаг нь болсон. Шүүгч нарын хэн нэгнийг нөлөөлөлд автахаас сэргийлсэн, шударга ажиллах нөхцөл боломжийг нь хангасан ямар өөрчлөлт энэ хуульд орсон бэ?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Шүүгчдийг томилохдоо өргөдлийг нь бичүүлж авдаг, үгэнд нь орохгүй бол огноогүй өргөдлийг нь гаргаж ирж, огноог нь тавиад явуулчихдаг, өөрөө мэдээгүй байхад ажлаасаа чөлөөлөгдсөн байсан гэсэн ярианууд бий. Би хажууд нь байгаагүй учраас яг хэлж мэдэхгүй байна.

Тэхтээ ийм яриа нэгэнт байгаа учраас томилж байгаа этгээдээс шүүгчийг хараат бус байлгах үүднээс тодорхой заалтууд оруулж байгаа.  Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө одоогийх шиг Ерөнхийлөгчид биш УДШ-ийн нийт шүүгчдэд гаргана. УДШ-ийн нийт шүүгч тэр өргөдлийг хэлэлцэж, үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна.

УДШ-ийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон үндэслэлээ олон нийтэд урьдчилж заавал мэдээлнэ. Энэ мэт заалтуудыг ажлын хэсгээс оруулж, та бүхэн дэмжвэл батлагдана. Ингэснээр урьдчилж өргөдлийг нь бичүүлж авдгаас сэргийлж оруулсан, хамгаалалтын заалт байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ