Д.Нарангэрэл:ЭМЯ-наас ТЭГ зогсолт хийх санал гаргаагүй

2021-01-07

Халдварын тархалтыг тогтоон барихын тулд тэг зогсолт хийх саналыг Засгийн газарт гаргаж буй тухай цахим орчинд яригдаж эхэлсэн. ЭМЯ-наас тэг зогсолт хийх санал гаргасан эсэх талаар сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл хариулав.

Тэрбээр “Тэг зогсолт хийх саналыг ЭМЯ дангаараа гаргадаггүй. Халдварыг эсэргүүцэх чиглэлээр ажиллаж буй төрийн 17 байгууллагын судалгаа, саналд үндэслэн, тэдний саналыг нэгтгэж Засгийн газарт саналаа уламжилдаг. ЭМЯ-наас одоогоор тэг зогсолт хийх санал Засгийн газарт гаргаагүй байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ