Ачтан эмнэлгээс голомттой халдварын тохиолдол 10-аар нэмэгдэж, нийт 26 боллоо

2021-01-07

13 хүнд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Тодруулбал, Ачтан эмнэлгийн эмч, ажилчид, гэр бүлтэй холбоотой 10 тохиолдол, хоёр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс холбоотой хавьтал, нэг тохиолдол нь голомтод ажиллаж буй эмч, ажилтан байна.

Ийнхүү Ачтан эмнэлгээс голомттой халдварын нийт тохиолдол 26 боллоо. Үүнээс 20 нь эмч, эмнэлгийн ажилчид байгаа бол үлдсэн зургаа нь гэр бүлийн хүмүүс байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ