МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг томиллоо

2021-01-07

2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч байгаа тул Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, шинээр томилох ёстой юм.

УИХ 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилж, УИХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын томилох нэг сул орон тоо үлдээд байсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг УИХ-аас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан нэг хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан юм.

Д.Оюун-Эрдэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ