Сарын дундаж цалин 1.3 сая төгрөгт хүрсэн гэж Үндэсний статискийн хорооноос мэдээллээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланг мэдээллээ.

НДШ төлдөг 46 мянган ААН-ын 712,500 ажилтны сарын дундаж цалин III улиралд дунджаар 1,3 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 66 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Хамгийн өндөр цалинтай салбар уул уурхайн олборлолт бөгөөд ажилтнуудын цалин дунджаар 3,1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 2,3 дахин их байна. Мөн зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны салбарт ажиллагсдын цалин 891 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 1,5 дахин бага байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn