Н.Алтанхуяг:МҮОНРТ олон нийтийх л баймаар байна, шинэлэг баймаар байна

2021-01-07

2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч байгаа тул Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, шинээр томилох ёстой юм.

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-аас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнийг томилохыг гишүүд дэмжив.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

МҮОНРТ олон нийтийх л баймаар байна, нэг намын биш. Олон нийтийн болгох чиглэлд нь жаахан юм хиймээр байна.

Намын суртал нэвтрүүлгээр мэргэшсэн хүмүүсийг Үндэсний телевиз рүү аваачдаг нь буруу. Зар сурталчилгаа, мөнгөний эрх мэдэлд хяналтгүй болсон нь харагдсан.

Хүүхдүүдэд монгол хэл, соёл, ёс заншлыг орчин үеийн байдлаар хүргэх хэрэгтэй. Жаахан шинэлэг байдалтай ажилламаар байна. Л.Нинжжамц гээд хүн байхад шударга бусын хонгилын талаар гаргавал яах вэ гэсэн гаргаагүй. Хэний телевиз гэдгийг хэлж мэдэхгүй л байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ