
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян албан хаагч харамсалтайгаар амиа алдсэн хэргйин талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Холбогдох албан тушаалтнуудад цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байна. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож байна. Талийгаачийн ар гэрийнхэнд нь хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна” гэлээ.
Тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар анги захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулж, самбар буулгах үед хамт ажиллаж байсан алба хаагчийг албанаас түр хугацаагаар түтгэлзүүлж, хэрэг үүсгэн шалгаж байна.