Монголын жүдочид “Доха Мастерс” тэмцээнд оролцох боломж олгосон байгууллагуудад амжилтаар хариу барина

Монголын жудо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 8-нд Катарын Доха хотноо болох Олимпийн оноо олгох “Доха Мастерс” тэмцээнд оролцохоор явж байна.
Энэ тухайд Монголын жүдо бөхийн холбооноос талархлаа сошиалаар илэрхийлжээ.
“Жудочдоо явуулах асуудалд зөвшөөрөл олгож, сэтгэл гарган тусалсан Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, Хүннү Эйр компани, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд хамт олонд баярлаж талархснаа илэрхийлэхийн сацуу амжилтаар хариу барихыг хичээх болноо.
Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу маргааш коронавируст “Ковид-19” /PCR/-ийн 2 дахь шинжилгээгээ өгөөд “Хүннү Эйр” компанийн нислэгээр 8нд яваад тэмцээнд оролцоно.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ