“Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торресыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа

“Оюутолгойн гүний уурхайн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсноос Монголын талд учирсан 1,5 тэрбум ам  долларын хохирлыг шалгуулах, буруутай этгээдийг олж тогтоох талаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт иргэд  хандаж буй талаараа мэдээллээ.

Энэ нь Рио Тинтогоос томилсон, одоогийн “Оюу толгой” компанийн удирдлагын алдаа юм гэлээ.

Судлаач Ч.Бат-Эрдэнэ:

Бидний дийлэнх нь зээлтэй. Бид зээлээр авсан машинаа эвдэлбэл банк зээлээ, хүүгээ авсаар л байх болно. оюу толгойд яг ийм үйл явдал болж байна. Яагаад ийм их зардалтай байна гэхээр Оюу толгой зээлтэй.  Баялгаа барьцаалан их хэмжээний зээл авсан, тэгээд бидэнд ихэнх орлого зээл болон зээлийн хүүнд явчихсан гэж тайлбарладаг.

Иймд бид “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес болон хэд хэдэн захирлыг шалгуулахаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана. Дубайн гэрээ яагаад муу болсон бэ гэхээр өмнөх гэрээний муу зохицуулалтыг засаагүй. Өмнөх буюу суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу энэ гэрээг байгуулсан. Бид ногдол ашгаа 2037 онд авна. 22 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр бидний ногдол ашиг авах хугацаа наашлахгүй.

Рио Тинто хятадын чанаргүй ган гэх мэтийг гүний уурхайд ашигласан. Үүний улмаас гүний уурхай нурах эрсдэлтэй. Барьсан юмаа нураасан. Өндөр цалинтай ажилчид авчрах гэх мэт замаар зардлаа зориуд өндөр болгодог.

Манай хууль хяналтынхан эдгээр баримтыг шалгана гэж найдаж байна.

Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг:

Бид 13 жилийн хугацаанд асар их хэмжээний өртэй, зээлдэгч болсон.

Дубайн гэрээг цуцлуулж, 22 тэрбум ам.долларын өрийг тэглүүлчихлээ гэж ярьж байна. Тэгвэл хэн хэзээ Монголын тал төлөх 22 тэрбум ам.долларыг өрийг гаргаж ирэв? Монголын тал үүнд ямар хяналт тавив? Монголын талын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хүмүүс юу хийв? “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди энэ талаар ямар ажил хийв? 2019 оноос өмнөх парламент Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Одоо тэднээс 10-аад хүн УИХ-д сууж байна.

Өнөөдөр бид Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Харин ач холбогдолгүй, ашиггүй, алдагдалтай гэрээ байгуулчихаад бидний үр хойч хүртэхээргүй ногдол ашгийн төлөө “22 тэрбумын өрийг тэглүүлчихлээ” гэж яриад суух ёсгүй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn