Айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон. Хоёр улс 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна.