Д.Нарангэрэл:Халдварын голомтыг энэ тав хоногт хумих боломжгүй

2021-01-06

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл хөл хориог сунгах эсэх дээр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Цаашдаа ч шинэ голомтууд үүсэх магадлал өндөр байна. Хөл хорионы дэглэмийг хатуу чанд сахих нь хамгийн чухал байна. Дэлхий нийтэд хөл хорио тогтоох нэг л аргыг улс орныхоо онцлогт тохируулан хэрэглэж байгаа. Зарим улсуудад 3 сар, зариманд нь сар, тав хоног хатуу хөл хорио тогтоосон.

Эмч хүний хувьд олон хоногоор хөл хорио тавьбал үр дүнтэй гэж бодож байна. Ард иргэдийн амьдралтай холбоотой ийм шийдвэр гарсан гэж бодож байна. Богино хугацаанд голомтыг хумих боломжгүй гэж мэргэжлийн тархвар судлаачийн хувьд үзэж байна.

Ард иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайн сахихгүй бол дан төрийн оролцоо байгаад үнэхээр хүчин мөхөсдөнө.

Улаанбаатар өндөр эрсдэлтэй бүсээс хөдөө орон нутаг руу битгий яв гэж зөвлөж байгаа. Хулгайн замаар нийслэл хотоос орон нутаг руу явахгүй байхыг хүсч байна. Эрсдэлийн үнэлгээгээр нийслэл хотоос халдвар тархах эрсдэл маш өндөр гэж үнэлэгдсэн” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ