А.Амбасэлмаа:Ачтан эмнэлгээр үйлчлүүлээд, орон нутаг руу явсан хүмүүс бий

2021-01-06

Улсын хэмжээнд 41 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатарт 36 тохиолдол бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 4-нд Ачтан эмнэлэг дээр шинэ голомт бүртгэгдсэн. 9 хүн халдварт өртсөн. Ачтан эмнэлгээс холбоотой нийт 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн хоногуудад 96 эмнэлгийн ажилтан ажиллаж байснаас 9 хүнийг тусгаарлаж, үлдсэн 88 хүнийг тусгаарлаж эхний шинжилгээнүүдийг аваад байна.

Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсээс хэд хэдэн сэжүүр байгаа. Нягталсны дараа эх үүсвэрийг мэдээлнэ.

12-р сарын 15-наас хойш Ачтан эмнэлгээр үйлчлүүлээд орон нутаг руугаа явсан хүмүүс хоёр, гурван аймагт очсон.

Тухайн хүмүүсийг тэнд нь тусгаарлаж, шинжилгээнд хамруулах зөвлөмжийг хүргүүлсэн.  Том, том голомтолсон халдварууд үүсч байна. Гэрээс нэг хүн өвдөхөд л гэр бүлээрээ, орцоороо өвдөж байна. Халдварлалтын индекс маш өндөр байгаа учраас гадуур явахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй.” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ