Худалдаа, үйлчилгээний ажилтнуудад хийсэн тандалтын шинжилгээгээр НЭГ хүнд халдвар илэрчээ

2021-01-06

Улсын хэмжээнд 41 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатарт 36 тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 527, дотоодын халдвар 853, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1349 боллоо.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “НЭМҮТ-ээс нийтийн тээвэр, такси, худалдаа үйлчилгээний ажилчдын дунд коронавирусийн тандалтын шинжилгээ хийж байгаа. 24 цагийн хугацаанд эрсдэлт бүлгийн бус худалдаа, үйлчилгээний 1,191 хүнд шинжилгээ хийжээ. Ингэхэд нэг хүнд эерэг гарчээ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ