
Д.Мөнх-Эрдэнийг лайв хийх үед хамт байлцаж, үгээ хэлсэн иргэдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас дуудаж, мэдүүлэг авч эхэлжээ.
Иргэн ийнхүү ярив:
-“Та лайваар гарсан байна. Ирж мэдүүлэг өг” гэсэн утгатай ярьсан. Гэрт хоёр удаа шөнийн цагаар ирж, эхнэр хүүхдэд минь дарамт үзүүлсэн. Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй. Циркийн лайваас эхлүүлээд үзэл бодлыг нь дэмжих зорилгоор очиж, лайвд нь орж байгаа.
-Лайв хийж байхад нь хамт байлцсаныхаа төлөө Д.Монголхүү, Э.Одбаяр нар шиг хоригдох юм болов уу гэж айж байна. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэнэ гэж байна, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ингэж болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ ахыг дэмжээд явдаг, цалин хөлс авдаггүй.