Б.Мөнхжин: Эрээний хил нээлттэй хэвээр байгаа, үе шаттай ажлууд хийгдэж байна

2021-12-14

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Эрээн дахин хилээ хаасан эсэх дээр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Баасан гарагт хил нээгдэнэ гэж миний бие мэдээлсэн. Түүний дагуу 10-ны өдрөөс Эрээний талаас дундын цэг дээр автомашинуудыг оруулж, улмаар  12-ны өдөр 50 машиныг монголын хилээр нэвтрүүлсэн. Энэ бол хил нээгдсэн гэсэн үг.

Эрээнд гацсан 192 машинаас асаж болж байгаагаас нь гаргаад явж байгаа. Бүтэн хоёр сарын хугацаанд асаагаагүй учраас асахгүй байсан хүндрэлүүд гарч байна. Хоёрдугаарт, Эрээний гаалийн мэдүүлэг болон бодит ачааны жин зөрсөн.

Энэ гурван хоногийн хугацаанд Эрээний тал үнэлгээ хийгдээд, дүгнэлт нь гараад явж байна. Эрээн буцаад хилээ хагаагүй, Эрээн талаас сайжруулах ажлууд хийгдэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ