2021 оны шилдэг тамирчнаар М.Уранцэцэг тодорлоо

“Бөртэ чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд зургадугаар сард Будапешт хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол сар гаруйхны дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг эх орондоо авчирсан билээ. Улмаар нэг жилийн дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн анхны тамирчин болсон юм. Мөн Тбилиси, Ташкентийн Их дуулгад дараалан түрүүлсэн билээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn