“Оюутолгойн гэрээг засахын төлөө анхнаас нь явсан С.Ганбаатар тэргүүтэй хүмүүст болон дэмжсэн Ерөнхийлөгчид баярлалаа”

2021-12-13

Рио Тинто “Оюу толгой”-н 34 хувьд ноогдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээс гадна Дубайн гэрээг цуцлахаар болсон талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд энэ хугацаанд биднийг дэмжиж ажилласан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын Ажлын хэсэг ахлагч Х.Нямбаатар болон түүний багийнханд талархал илэрхийлэхийг хүсэж байна гэсэн юм.

Мөн Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд энэ удаад Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, иргэд бүгд нэг талд байж, нэгдэж чадсан учраас энэхүү өөрчлөлтийг хийж чадлаа гэж онцолж байв.

УИХ-ын гишүүн Л.Болорчулуун “2009 онд байгуулагдсан гэрээ 12 жилийн хугацаанд сайжраагүйн шалтгаан нь үе үеийн Засгийн газрууд нөлөөнд автдаг байсан, Ерөнхийлөгч нь нөгөө талд ажилладаг байсан. Харин өнөөдөр “Баялагтаа эзэн Монгол” Засгийн газар, Ерөнхийлөгчтэй болсны хүчинд өнөөдөр өөрчлөлт орж байна.

Анхнаас нь Оюутолгойн гэрээг засахын төлөө тууштай явсан, “попчид” гэж хэлүүлдэг байсан С.Ганбаатар, Т.Аюурсайхан, Г.Тэмүүлэн нарын гишүүддээ баярлалаа гэж хэлье” гэсэн юм.

Холбоотой мэдээ