Найз нөхдөө согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодоход нь өөхшүүлэн дэмжихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найз нөхдөө согтуугаар тээврийн хэрэгсэл барихад нь өөхшүүлэн Цагдаагийн албанаас уриаллаа.

Эхний арваннэгэн сарын байдлаар зөвхөн согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 96 хүн амь насаараа хохирчээ.

Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор баяр арга хэмжээний дараа нэгдсэн унаагаар гэр, гэрт нь хүргэж өгөх зохион байгуулалтад орохыг мөн уриалав.

Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл саатал багасах бол нөгөөтэйгүүр иргэд амь нас эрүүл мэндээ хамгаалах боломжтой юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn