ХӨСҮТ-д олгосон санхүүжилт эмч, ажилчдад бүрэн очсон эсэхэд аудитын шалгалт хийж байна

2021-01-05

Өчигдөр/2020.01.04/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-д аудитын шалгалт хийж байгаа талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

ХӨСҮТ болон бусад эмнэлгүүд дээр илүү цагийн мөнгө, урамшууллын санхүүжилтыг шийдэж өгч байгаа.

Санхүүжилтыг нь шийдэж өгч байгаа боловч хэнд нь хэдэн төгрөг олгохыг байгууллагын удирдлагууд шийднэ. ХӨСҮТ-ээс хэд, хэдэн гомдол ирснийг шалгаж байгаа.

Шагнал, урамшуулал очих ёстой хүмүүстээ очсон уу гэдэг дээр аудитын шалгалтыг оруулж байгаа. Өгөх ёстой хүмүүст нь өгөөгүй гэх гомдлууд ирсэн.

Эмчилгээнд дөнгөж орж эхэлж байгаа хүмүүс дараагийн удаагийн урамшуулалд хамрагдана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ