Д.Сумъяабазар: “Шар” түвшинд шилжвэл ААН-үүдийг шөнийн 04:00 цаг хүртэл чөлөөтэй ажиллуулна

2021-12-13

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхайн үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.

Эмнэлгийн орны ачааллууд буурч, зорилтот бүлгийн 39 хувь нь нэмэлт тундаа хамрагджээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “18-аас дээш насны 50-аас дээш хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжинэ.  Бизнесүүдийн цагийн хязгаар байхгүй болно. Шөнийн 04:00 цаг хүртэл чөлөөтэй явуулна, шинэ жилийн арга хэмжээ бас эхэлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ