Мөнххада компанийн голомтоос нийт 17 хүн халдвар авчээ

2021-01-05

Өчигдөр 24 хүнд коронавирус илэрчээ:

  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 12
  • Халдвар авсан сувилагчийн гэр бүлийн 4
  • Сүүлийн голомтуудтай холбоотой, тусгаарлалтад байсан 6 хүнээс коронавирус илэрчээ.

Тодруулбал, “Мөнххада”, “Тэнүүн-Огоо”, ХСҮТ-ийн голомтод халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын хоёр, гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

“Мөнхада” компаниас үүдэлтэй голомтод нийтдээ 17 хүн халдвар аваад байгаа аж. Үүний нь 6 нь ажилтан, 11 нь тэдний гэр бүлийн хүмүүсээс коронавирус илэрсэн байна.

ХСҮТ-ийн ажилчидтай холбоотойгоор 16 хүн халдварт өртөөд байна. Шинээр гарсан 3-4 голомтын хүрээ хязгаарыг тогтоох, хянах үйл ажиллагаа явагдаж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ