Иргэд шахмал түлшний шуудайгаа “Тавантолгой түлш”-д тушааснаар 300 төгрөг авна

Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ-наас  өгч байна. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой гэж албаныхан тайлбарлалаа. Нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын хийх шалгалтыг эрчимжүүлэх, өндөрлөг, алслагдсан цэгүүдийн борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

Мөн сайжруулсан шахмал түлш 50 хувийн үнийн хөнгөлөлттэй байгаа учраас Улаанбаатаар орон нутаг руу шахмал түлшийг зөөх зөрчлүүд илэрчээ.

“Таван толгой түлш” ХХК-ийн  компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал “Иргэдээс шахмал түлшний хэрэглэсэн шуудайг буцаан авах ажлыг энэ Лхагва гарагаас эхлүүлж байна. Хангамжийн 10 баазаараа дамжуулж шуудайг хүлээж авна. Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайг буцаан өгснөөр 300 төгрөг авна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn