Я.Содбаатар:Онц байдал зарлавал цэргийн анги хөдөлгөж, харуул хамгаалалт тогтооно

2021-01-05

Өчигдөр/2020.01.04/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд Я.Содбаатар нөхцөл байдал хүндэрвэл авч хэрэгжүүлэх зарим төлөвлөгөөний талаар дурьдав.

Шадар сайд Я.Содбаатар:

Одоогоор бүх өвчтөнүүдийг хөнгөн ч байсан хүнд ч байсан эмнэлэгт эмчилж байгаа. Хэрвээ байдал хүндэрвэл бусад дүүрэг, аймгийн, цаашлаад гэрт нь эмчилнэ. Ийм үе шаттай төлөвлөсөн зүйлс бий. Зарим нь мэргэжлийн тооцоо судалгаатай, зарим нь цэргийн нууцтай холбоотой зүйлс ч бий.

Онц байдал зарлавал хичнээн цэргийн анги, цагдаа хөдөлгөж, харуул хамгаалалтыг хэрхэн тогтоох талаарх төлөвлөгөө УОК-т бий.

Төрийн нууцтай холбоотой юм байна. Энэ төлөвлөгөөг ил гаргасан улс орон нэг ч байхгүй. Өвчний тархалттай холбоотойгоор шийдвэрүүдийг гаргаж байгаа.

УОК-ын гаргаж байгаа шийдвэрийн 80 хувь нь эрдэмтэн, судлаач нарын үгэнд түшиглэн гарч байгаа. УОК-ын дэргэд эрдэмтэд, бизнесийн зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн мэргэшсэн хүмүүсээс зөвлөгөө авч, шийдвэртээ тусгаж байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ