
Сурагчдын амралтыг эхлүүлэхтэй холбогдуулан дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Үүнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, сурагчдын дунд шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт чиглэл болгожээ.
Мөн сурагчдын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байхад дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагуудад даалгаж, хувийн хэвшлүүдэд уриалжээ.
Тушаал бүрэн эхээрээ: