Б.Баярмаа: Иргэд өвдөхөөрөө эмнэлэгт очихоос хөшөөнд мөргөхгүй, төсвийн мөнгөөр хөшөө биш эмнэлэг бариач

Авилгын эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвс­­лээс мэдээлж байна.

 “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа:

Улсын төсөв төсвийн эзэд болох татвар төлөгч, иргэд бидний хэрэгцээнд суурилаагүй байна. Жишээ нь, иргэд 32 тэрбумаар хөшөө барихыг хүсэхгүй байна.

“Бид өвдөхөөрөө хөшөөнд мөргөх биш эмнэлэгт очдог, оронд нь эмнэлэг бариач” ээ гэж иргэд хэлж байна.

Мөн ирэх оны төсвийн орлогын дийлэнхийг нь иргэдийг торгож олох торгуулийн мөнгө болон гаднаас авах зээлээр бүрдүүлнэ гэж тусгасан нь анхаарал татаж байна.

Монгол орон энэ төсөвтөө 1.3 их наядыг гаднаас зээлнэ гэсэн. Бид ирээдүйн өв сангийн мөнгөө хоослоод ирээдүйдээ өр үлдээсээр байна. Иймээс иргэний нийгмийн байгууллагууд төсөвтөө эзэн болж, хяналт тавьж байж амьдралаа дээш татна. Төсөв бол УИХ-ын гишүүдийн амлалтыг хэрэгжүүлдэг хөрөнгө биш.

Иргэн бүр улсын төсөвтөө анхаарал хандуулж, зарцуулалт гүйцэтгэлд нь хяналт тавьж байж зөв зүйтэй зарцуулагдаж, амьдарл дээшилнэ.

Төсөвдөө хяналт тавих хөдөлгөөнийг иргэний нийгмийн байгууллагууд улс даяар эхлүүлж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn